2008-08-26
Илүү, Илүү... Монгол Хүн

   Хүн төрлөхтний  эр чадал, авхаалж, ухаан, зориг тэвчээрийн  нэгэн шалгуур,  эв нэгдлийн  билэгдэл  Олимпийн наадам Бээжин  хотноо болж,  хар, цагаан, шар таван тив, дөрвөн далайн энгээр хэн гээгч  аавын хөвгүүд, ээжийн охид аваргалахыг   бишрэн сүүлийн хориод хоног  дуулиан, шуугиантай өнгөрөв.

   Дуулиан шуугиан, алтан, мөнгө, хүрэл медалийн эзнээр Монгол охид, хөвгүүд маань тодрон Монгол хүн бүрийн дотор сүүмэлзэн байсан ааг омгийг асааж, би, бид хэнээс дутуугүй ухаантай, авхаалж самбаатай, эр бяртай, зориг тэвчээртэй Монгол хүн гэдгээрээ, Монгол орноороо бахархсан  баяр хөөртэй болгож ...

2008-02-29
Ээжийн Минь Үнэртэй Захидал

Ээжийнхээ захидлыг дэлгээд удаан гэгч  уншиж сууна. 

     Ээжийн минь захидал амар мэндийн үгтэй. Ойр дотно ахан дүүс, төрөл садны  бие тэнхээ, ажил,  амьдрал, эх орон, цаг улирлын байдал гээд  уртаа урт.   Яасан  уйгагүй вэ?    Амар мэндээ солилцсон  үгс чинь  ахархан   бодоход олон  мэт санагдавч  үр хүүхдээ,  ахан дүүсээ, элгэн  саднаа,  хотол олноо, нутаг орноо  багтаадаг  тэнэгэр сэтгэлийн  тань илэрхийлэл  ажээ.   

     Ээжийн захидал  утга  гүн сургаальтай.   За  хүү минь  хүний газрын  усыг нь ууж  байгаа юм чинь ёс журмыг нь  дагаж  яваарай  гээд л эхэлжээ. Чиний  наад суугаа газар...

2008-01-16
Монголын Ард Түмэн Хэдүүлээ Вэ?

Монголын Үндэсний  Статистикийн газраас  2007 оны эцэст манай  орны  хvн амын тоо  2,635,000 боллоо  хэмээн мэдээлжээ.  The World fact book-ийн 2007 оны сүүлийн ишлэлээс харахад  манай улсын хүн  амын тоог 2,951,786  гэжээ.

Дээрхи мэдээллүүдийн аль алийг нь үнэмшихгүй байхын аргагүй юм.  Мэдээллийн зөрүүтэй  байдлыг  батлах мэт  төр  засгийн,  улс төрийн намуудын удирдлага
иргэний бvртгэлийн ажил муу байгаа, хүн амын тоо зөрүүтэй, сонгогчдын  нэрсийн жагсаалт будлиантай байдаг  талаар уралдан дуугарцгааж байна. Өөрчлөн сайжруулахаар Засгийн газрын  байгууллага хөрөнгө хүч заран ажиллаж, оло...

2007-12-15
Улс Тунхагласан Өдрийн Угтал-Эргэцүүлэл
Хүннү гүрний үеэс улс гэрийг үүсгэн  тохинуулж ирсэн уламжлалтай, даян дэлхийн том гүрнийг   байлдан  байгуулж, эзэрхэн захирч  явсан  түүхтэй  Монгол орон,  дээдсийнхээ тухай эргэцүүлнэм.  Цадиг түүхийн үргэлжлэл  Монгол   хэмээх  Бүгд найрамдах  улс  дэлхий дээр  оршин байгаагаа  тунхаглан зарлаж   өдгөө   83 дахь  жилтэйгээ   золгож  байна.  Олноо өргөгдсөний  14 дүгээр оны  намрын  сүүл сард  төрсөн юм  гэнэ лээ  хэмээн ярьдаг  “буурал”  маань   бас  наян гуравтай.       
    Өглөөний  өчил

   1924 оны  11 дүгээр сарын 26-ны ургахын  улаан нарыг улс Монголынхоо мандал бадралтай зүйрлэ...
2007-12-14
Жирийн Амьдралын жишиг
Элэг  бүтэн, гэдэс цатгалан,  орох  оронтой, унах унаатай,  өвчингүй жаргалтай, өргүй баян, эрхэм  баян эрдэм номтой  байхыг монголчууд  “жирийн амьдралын жишиг” гэж  ярьж,  хэлцдэг.  
    Хотынхон нь гадаадад гарч, хөдөөнийхөн нь хотдоо ирж,  нийтийн хороололд нэг, хоёр өрөөтэй нь  гурав дөрвөн өрөөтэй болох гэж,  нэг хэсэг  сингл  хаустай,  том жиптэй болох гэж,  олон хэлээр мэдлэг, боловсрол олох,  ашиг орлогоо нэмэх,  газартай нь газраа зарах, газаргүй нь олох гэж, малгүй нь малтай болох,  улам олон болгох, хурдан, жороо  хүлэгтэй болох,  даавуу өмссөн нь торго, хоргой,  нэхий,  булга бол...
2007-12-10
Ховч харын аюул
Өнөөдөр хэн бүхэн өмнөх  дэлгэцээсээ  дэлхийн  өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлын мэдээллийг   хэд хэдэн хувилбараар аваад үзчих  бололцоотой  болсон.  Эх орондоо  болж байгааг ч  мөн адил авч үнэн зөв гэдэгт итгэдэг.   Энд тэндэхийн мэдээллийг дуутай дүрстэй, үгтэй яриатай, иш баримттай  нь түгээх интэрнетэд холбогдсон  компьютероо л “ховч хар”   гэж нэрлэв.

    Алс суугаа мань мэт эх орноосоо гэгээтэй гэрэлтэй  сайхан мэдээ авахаараа цээж уужирч баярладаг. Гэвч болж бүтэхгүй байгаа тухай л их  байх юм даа. Энэ үнэн л байдаг байгаадаа гэж  өөрөөсөө  ч асуумаар болох.
   Яндаж болдог...