2008-07-04
Сонгуулийн Дараах “Shock”

Манай эх оронд сонгууль болж өнгөрсний дараа хүний алтан амь үрж, соёлын үнэт өв, эд хөрөнгөд халдаж, байшин барилга шатаасан үймээн болж улмаар  цэрэг цагдаа, байлдааны машинаар  нийслэлийнхээ төвийг  мануулж онц байдал тогтоосон гэх  сүүлийн үеийн мэдээнүүд  шоконд оруулж  орхилоо.

   Үйл явдлын халуун тогооноос гарч  байгаа интернэт мэдээллийг алс  байгаа хэн хүнгүй л хүлээн авч эргэцүүлэн дүгнэж  байгаа гэж бодном. 

   Нийгмийн хуучин тогтолцоог Ленин, Сталины хөшөөтэй  нь нурааж,  хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийх эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй, чөлөөт сонголттой байхын билэгдэл “ардчи...

2008-06-20
Хар Доржпалам буюу Барак Обама

АНУ-ын  Иллонес мужаас сонгогдсон сенатор   Барак  Хусейн  Обама Ардчилсан намынхаа сунгаанд тэргүүн хатагтай асан, сенатор Хиллари Клинтоныг ялж Ерөнхийлөгчийн суудлын төлөө  Бүгд Найрамдахчуудын төлөөлөгч  Ж.Маккейнтэй өрсөлдөхөөр  тодров. 

    Обама   хэмээх  эрийн угсаа гарвал,  уг үндэс, ажил амьдралын  туршлага нь    өрсөлдөгчид, нийтийн дунд шуугиантай асуудлын нэг  байсаар  ирлээ.

    Удам судар

    Монголчууд “Сайн хүний  үр,  Сүүт  гүүний унага” гэмээн  хэлцдэг. 

   Обамагийн эцэг  Зүүн Африкийн  Кени Улсын  Lio  овогтон, аавынхаа  фермд мал маллаж, ногоо тарьж өссөн,  Хавайн ...

2008-03-28
Танд Байсан “Засгийн Эрх” Хаачив

Улсын Их Хурлын сонгууль ойртож  нэр дэвшигчид хэнтэй уулзаж, хэнийг түлхэж, хэнийг тулж сонгуульд ялах, намууд сонгуулийн хөтөлбөртөө ямар гээгч агуу сайхныг тусган  олонхийн саналыг  авах вэ? гээд  улс төрөөр амьсгалсан үйл явц өрнөж  байгаа бололтой.

   Эндээс улбаалан дэлхийн  өнцөг булан бүрт тархан  ажиллаж, амьдарч  байгаа  Монгол Улсын  иргэдийн  сонгуулийн эрхийг эдлүүлэх боломжийн талаар  санаа оноогоо нэмэрлэе гэж бодлоо.

   Харьд яваа надад тэр сонгууль  ямар хамаатай юм гэж бодож болох. Монгол Улсын Үндсэн хуульд “… засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн тө...