2010-04-15
Аавтайгаа Авахуулсан Зураг
 Он жилүүдийн тэртээ аавтайгаа авахуулсан гэрэл зураг миний ширээн дээр байдаг. Энэ  зурагт үлдсэн  мөчөөс цаашлах хийгээд наашлин ирэх  дурсамжийн  хэлхээнд  аавтайгаа байсан гэрэлт мөч бүхэн нүдний өмнө тодорном.

   Би аавыхаа хойно өмнө нь гарч гүйгээд  бид хоёр  биенээ   хөгжөөн инээлдэж, аав намайг дээр өргөж буулган  хамтдаа явсан нэгэн агшин ихэд тод сэтгэлд минь үлджээ.  Тэр үед хэдэн настай байснаа мэдэхгүй ч  аавынхаа хайр энэрлийг мэдэрч ухаарч  эхэлсэн юм болов уу гэж санагддаг.

   Тэртээх өвлийн үдэд аавтайгаа нилээн хол явсансан.  Аав “хүү нарлуу хардаа”  гэнэ. Малгайныхаа үсэнд то...
2008-02-16
ХАӨ, Кайфрая Буюу Хулангийн Номууд

Та ном унших  дуртай юу?  Би бага байхын л номонд дуртай хүүхэд байсан даа. 

    Өвөө  бид хоёр  гэрээ сахиж үлддэг байлаа л даа.  Намайг  Орос сургуульд  оруулна гэж шийдээд  мань хүн надад  үсэг зааж эхэлсэн юмдаг.  Тэр үед би  дөрөв таван настай л   байсан болов уу.   “Азбука”  нэртэй шооны дөрвөн талд  өөр өөр үсэг байх агаад   уг үсгээр эхэлсэн  амьтан аль эсвэл эд  юмны нэр  байх. Тэр бүрийг өвөө надад  цээжлүүлнэ.  Б- белка,  Р-ручка,  К-книга  гээд. А үсгийг анхлан зааж  номд дуртай болгож, эрдмийн  аянд хөтөлсөн  багш маань миний  өвөө. 

  Намайг овоо уншдаг болоод ирэхтэй зэрэг  ...

2007-12-10
Чамайг хэн гадаадад гар гэсэн юм бэ? хохь чинь гэж үү....!!!
Манай охин санаж уйлаад  гэхэд нэг найз маань  хүүхдээ   гурван сартай байхад л орхиод гарсан одоо 5 настай, намайг танихгүй шахуу л байх юм гэх, нөгөө нь  2 настай  бандийгаа орхиод гарсан, одоо 2 дугаар  анги, хүү бид  2  уулзталаа  үсээ ургуулахаар ярьж тохиролцсон гэх,    бас нэг нь хүү, охин хоёроо дээд сургууль төгсөхөөс  нааш харилтгүй гэх, хуримаа хийчихээд л би энд ирсэн, авгайгаа нааш авчрах гээд  виз  нь  гарахгүй  хэцүү байнаа  гээд л.
    Өөрөөр   хэлбэл    400,0 гаруй мянган  Монголчууд энэ амьдралын зах зухыг амсч, наад  зах нь 60,0 мянган  өрх  гэрийн аав нь, ээж нь  гадаадад...