2007-12-10
Чамайг хэн гадаадад гар гэсэн юм бэ? хохь чинь гэж үү....!!!
Манай охин санаж уйлаад  гэхэд нэг найз маань  хүүхдээ   гурван сартай байхад л орхиод гарсан одоо 5 настай, намайг танихгүй шахуу л байх юм гэх, нөгөө нь  2 настай  бандийгаа орхиод гарсан, одоо 2 дугаар  анги, хүү бид  2  уулзталаа  үсээ ургуулахаар ярьж тохиролцсон гэх,    бас нэг нь хүү, охин хоёроо дээд сургууль төгсөхөөс  нааш харилтгүй гэх, хуримаа хийчихээд л би энд ирсэн, авгайгаа нааш авчрах гээд  виз  нь  гарахгүй  хэцүү байнаа  гээд л.
    Өөрөөр   хэлбэл    400,0 гаруй мянган  Монголчууд энэ амьдралын зах зухыг амсч, наад  зах нь 60,0 мянган  өрх  гэрийн аав нь, ээж нь  гадаадад гарч   төдий хэмжээний үр хүүхэд, аав ээжийн  хайр халамжид  бус  зүтгэж  олсон хэдэн төгрөгөнд нь дулдуйдан аз жаргалтай царайлж,  элэг зүрхэндээ эцэг эхээ санан бэтгэрч, утасны  цаана өсөж торниж  байна.

 

Хүүхдээ яаж  тайтгаруулах вэ?

         Хэд хоног дуугаа хураагаад утсаар ярьж өгөхгүй  Монголд суугаа   охиноо  “яав ийв” гээд  ээж нь нилээн шалгаав бололтой.   Болохоо  байгаад  утсаа надад өгөв.
        Айл гэрийн аав, охин хоёр амь нэгтэй  байдаг даа.  Амьдрал ахуйн эрхээр сүүлийн хэдэн жил алс сууж, энд  аав, ээжийнхээ ар өвөрт гарч  шулганасан  арваад насны  хүүхдүүдийг хараад “охин минь” хэмээн амандаа үгэлж,  доторлуугаа зүүгээр зуруулах  шиг болон  хүүхдээ санаж  явна.
      Аавтайгаа  хэдэн үг солиод  л  нусаа татаад уйлж эхлэв бололтой.
Юу болсон бэ?  Охиноо, Ах нь загнасан уу?  Мөнгө төгрөг байгаа  юу?  Аав, ээж хоёрыгоо санасан уу?   Шөнө муухай зүүд зүүдэлсэн үү?  Юмар нэг юмнаас айгаагүй биз?  Оогий эгч нь яасан?  Хоол унд чинь ямар байна?   Тайвшираад  аавтайгаа зүгээр ярьдаа?
    Хамар нь  шуугитнаад,  уйлаад.  Хажууд суугаа эхнэр  маань ч асгаруулаад эхлэв. Утасны хоёр үзүүрт  нулимсаа  урсгах эхнэр , охин хоёроо бодоод өөрөө ч  үймж орхив.   Уйлалтай  нь биш.
•    Миний охиноо?   
•    Аан гээд сулхан дуугарч байнаа.
•    Аав ээж хоёр нь өдөр бүр л утсаар ярьж, интэрнетээр харилцаж байна шүү дээ.  Юу болж бүтэхгүй байгаагаа  тэр дор нь хэлж  байл даа.  Утас нь зүгээр үү.
•    Аан хаа.,  
•    Дуугаа хураагаад ярихгүй болохоор нь  санаа зовчих юм. Аав ээж нь хол байгаа ч   өдөр бүр  чамтай  ярьж хөөрч байхад  юун даа ингээд дуугаа хураагаад  байгаа юм.  Яасан тухайгаа  ээждээ ярьдаа.
 
         Охиноо  хэрхэн тайтгаруулахаа  бодоод л.

   Амьрал ахуйдаа арчаа муутай  аав, ээжийн нь  буруу юу?  Алт мөнгө өвлүүлээгүй өвөө, эмээгийн нь буруу юу?   Ардчилал гэсээр зүгширч өгөхгүй   хориод жилийг үдэж байгаа засгийн буруу юу? Алтан үүцтэй гэх Монгол орны буруу юу?    Даяаршиж  буй  бидний ертөнцийн буруу юу?  Буруутанг олчихвол  охиноо тайтгаруулчих мэт...

    1.   Амьдын хагацал  

      Орон гэрээ, эд хөрөнгөө зарж барьцаалж, зээлж авсан  түм буман,  сая төгрөгөөрөө “VISA”  нэрт  нэвтрэх бичгийг  зарим нь  авч эхнэр нөхрөө,  үр хүүхдээ, ижий, ааваа  найз нөхдөө, эх орноо орхин Берлин  Москвагаар дамжин  Европи руу, Бээжин, Сөүл, Токиогоор дамжин Ази, Америк, Австрали  руу ажиллах, сурах гэж  Монголчууд  зорих болсоор арав гаруй жилийн нүүрийг үзлээ.  
    Албаны хүмүүсийн хэлж ярьж байгаагаар  120,0 гаруй  мянган Монголчууд  гадаад оронд  гарсан гэнэ. Яг нарийн тоо  байхгүй бололтой. Нарийн тооцоолчих санаатай  статистикийн албаны болон бусад сайтуудыг ухаж, таньдаг хүн рүүгээ ч утасдаж  үзлээ,   байдаггүй.
   Ажиглалт судалгаанаас харахад  гадаадад гарагсдын  80 орчим хувь нь   22-35 насныхан  байна.   Амьдралд хөл тавьж  аав, ээж болж эхэлсэн  тэр үедээ  гадаадад  гараад   байгаа нь   хамгийн  эмзэглүүлсэн асуудал  гэж бодох юм.
  Айл гэрийн  багана  нь  эхнэр, нөхөр  билээ.  Улс гэрийн  тулгуур  өрх  бүл  гэдэг.
   Манай охин санаж уйлаад  гэхэд нэг найз маань  хүүхдээ   гурван сартай байхад л орхиод гарсан одоо 5 настай, намайг танихгүй шахуу л байх юм гэх, нөгөө нь  2 настай  бандийгаа орхиод гарсан, одоо 2 дугаар  анги, хүү бид  2  уулзталаа  үсээ ургуулахаар ярьж тохиролцсон гэх,    бас нэг нь хүү, охин хоёроо дээд сургууль төгсөхөөс  нааш харилтгүй гэх, хуримаа хийчихээд л би энд ирсэн, авгайгаа нааш авчрах гээд  виз  нь  гарахгүй  хэцүү байнаа  гээд л.
    Өөрөөр   хэлбэл    400,0 гаруй мянган  Монголчууд энэ амьдралын зах зухыг амсч, наад  зах нь 60,0 мянган  өрх  гэрийн аав нь, ээж нь  гадаадад гарч   төдий хэмжээний үр хүүхэд, аав ээжийн  хайр халамжид  бус  зүтгэж  олсон хэдэн төгрөгөнд нь дулдуйдан аз жаргалтай царайлж,  элэг зүрхэндээ эцэг эхээ санан бэтгэрч, утасны  цаана өсөж торниж  байна.  Аавдаа, ээждээ эрхлэж,  үлгэр яриулж,  яагаад хэмээн түмэн жорын юм шалгааж, сургууль цэцэрлэгтээ хүргүүлж, хамтдаа зугаалж  бас загнуулж зандруулж өссөнгүй,  аав, ээжийнхээ  тухай  бага насны ой санамждаа  утсаар ярьж, мөнгө  өгдөг гэхээс илүү  сайн  дурсамжтай  үлдсэнгүй.  
   Монголын  нийт өрхийн 15 орчим   хувь нь   амьдын хагацал үзэж эхнэр нь эсвэл нөхөр нь  гэр бүлийнхээ  ачааг үүрч эх орондоо  нөгөө нь   хүний нутаг, далайн чанад  зүтгэж хэдэн ногоон олж,   гэр бүлийн халуун дулаан жаргалгүй  залуу насны нэгээс арван жилийн амьдралаа  зольж  байна.      
   Улс гэрийн гишүүдийн  тавны нэг нь  амьдын хагацалын  “хар  шуурганд” өртөөд    байна.  Ид хийж бүтээх залуу настай, халуун цустай,  эрдэм мэдлэгтэй, хүсэл тэмүүлэлтэй  120,0 гаруй мянган иргэнээрээ Монгол орон дутахгүй гэж үү.

   Чамайг хэн гадаадад гар гэсэн юм бэ?  хохь чинь гэх нь бий л байх

    Гэвч “Түмнээ ядуурлаас аврая”,   “ядууралтай  дайн зарлав”   гэх мэт  орчин үеийн  уриа, ярианаас  харахад “ядуурал”  гэгч аюулт  дайн  болжээ гэж хэн хүнгүй ойлгохоор.  Гарз хохирол багатай  “дайны”  энэ хүнд үеийг өнгөрөөх эсхүл дайны  өр төлөөсийг төлөхийн тулд  амь амьдралаараа  дэнчин тавин хэдэн арван Монголчууд харийг зорьжээ. Үр дүн нь гэвэл хэзээ ирэхээ хэлдэггүй ч   утсаар ярьдаг   амьдын хагацалтай ээж аав хүүхдүүд байх шив дээ.

Бичсэн: bishuu | цаг: 03:49 | amidraliin tuxai
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


bsihuu good
улам ихийг бичээрэй
Бичсэн: Зочин цаг: 09:30, 2007-12-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямар өрөвдмөөр юм бэ?
Бичсэн: yuki цаг: 14:35, 2007-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 422 удаа уншигдсан.







:-)
 
xaax