2007-12-12
АНУ-ын Монголчуудын гарбөмбөгийн тэмцээнд “Монгол морь” түрүүлэв
Монгол Улсын Спортын Гавьяат Дасгалжуулагч  Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит Америкийн Монголчуудын Волейволын  анхдугаар нээлттэй тэмцээн Лос Анжелес хотноо 2007 оны  9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд  амжилттай  болж өндөрлөлөө.  

Энэхүү  тэмцээнд   АНУ-ын  Washington DC-ийн Монгол Морь, Washington   мужийн   “Seattlе”,  California мужийн Oakland хотын “Oakland”  , Sanfrancisco хотын Sanfrancisco, Los Angeles  хотын  “Чоно”  “Барсууд”, “Андууд” “Од”  зэрэг эрэгтэй  долоо, эмэгтэй  гурван баг  оролцов.

    Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө  Washington   мужийн   “Seattle”  баг    Los Angeles  хотын  “Андууд”    баг  өрсөлдөж   “Seattlе”  багийн ялалтаар тоглолт өндөрлөв.

    Эмэгтэйчүүдийн  алтан медалын төлөө  тоглолт  Oakland хотын “Oakland”  Los Angeles  хотын   “Од”   багийн хооронд ширүүн өрсөлдөөнтэй болж   хоёр онооны илүүгээр  “Oakland”    баг өрсөлдөгчөө   буулгаж авлаа.

    Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөө тоглолт   “Oakland”  баг,  “Монгол Морь” багийн хооронд  болж  “Монгол Морь” баг  тоглолтын  арга техник, ур чадварын давуугаар өрсөлдөгчөө   хожлоо.

     Энэ тэмцээн уламжлал болон явагдахаар болж  зохион  байгуулагчдын зүгээс түрүүлсэн багуудад шилжин явах цом  олголоо.
 
     Америкийн Монголчуудын Гар бөмбөгийн анхдугаар нээлттэй тэмцээнд  Монгол Улсын  волейволын  спортын мастер Чулуундаваа, Дашзэгвэ,  Очирхүү, Гантулга, Отгонбаяр, Гангаа, Б.Ган-Энхбаяр, О.Ариунтуяа,  Д.Энхбат, А.Болдбаатар нар оролцсоны дээр  хөл бөмбөгийн спортын мастер Эрдэнэбат, Амарсанаа, сагсан бөмбөгийн спортын мастер Тунсагбаяр, Ялалт  нар, волейволын  спортын   зэрэгтэй  20 гаруй тамирчид оролцсон нь  тэмцээнийг  ширүүн өрсөлдөөнтэй болгов.

   Тэмцээний   шилдэг довтлогчоор  “Монгол морь” багийн ахлагч, волейволын спортын мастер  Чулуундаваа,  шилдэг холбогчоор  “Монгол морь” багийн  тамирчин,    волейволын спортын мастер   Очирхүү,   тэгш тоглогчоор  “Оакланд”  багийн  ахлагч Д.Одсайхан, эмэгтэй тэгш тоглогчоор  “Оакланд” багийн тамирчин  Т.Мөнхжин  нар  шалгарлаа.

   Мөн Америкийн Монголчуудын  Замдаан сэтгүүлийн  нэрэмжит шилдэг тоглогчийн шагналыг   Лос Анжелесийн  “Андууд”  багийн  тоглогч  Ө.Тэмүүжин,  Спорт мэдээллийн “Таван цагираг-Америкт” сэтгүүлийн нэрэмжит шагналыг   Seattle   багийн  ахлагч  А.Бат нарын   залуу тоглогчдод олгов.

   Тэмцээнийг  Америк дахь Монголчуудын олон байгууллага, бизнес эрхлэгчид  хувь хүмүүс ивээн тэтгэж,  хамтран оролцсон байна.  Тухайлбал:    Калифорни Монголчуудын Холбоо  энэ тэмцээнийг санаачлагчидтай хамтран зохион байгуулсан бол,   Los Angeles  орчмын Монголчуудын холбоо,   Washington DC-ийн орчмын Монголчуудын холбоо, Seattlе хотын Монголчуудын холбоо,  Bay area-гийн Монголчуудын холбоо,  Монгол таун компани,  Америк дахь Монголчуудын Замдаан  сонин,  Спортын мэдээллийн Таван цагираг-Америкт сэтгүүл,  Манхаттен авто сервис компани, Л.Баярсайхан,  Цолмон  нарын  бизнес эрхлэгчид,  олон хувь  хүмүүс   тэмцээнийг  зохион  явуулахад  туслалцаа     үзүүлжээ
    Мөн Монгол Улсад волейволын спорт үүсч  хөгжсөний 80 жилийн ойтой  давхцан болж байгаа энэ тэмцээнийг Монголын Волейволын холбоо, Гавьяат дасгалжуулагч  А.Доржсүрэнгийн нэрэмжит “Доёо багш”  сан  дэмжиж   оролцсон гэнэ.  
   
  Монгол Улсын Спортын гавьяат дасгалжуулагч  Анжийн Доржсүрэнгийн хүү Норовсамбуугийн   санаачлагаар зохион байгуулагдсан  энэ тэмцээн Монголын волейволын спортын  нэрт дасгалжуулагчийн үйл хэргийг  үргэлжлүүлэх,   энэ спортыг сурталчлан таниулах, Америкийн Монголчуудын дунд волейволын  спортыг хөгжүүлэхэд  хувь нэмэр оруулсан  үйл явдал  болов.
Бичсэн: bishuu | цаг: 02:50 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 453 удаа уншигдсан.







:-)
 
xaax