2007-12-11
Наймдугаар сард болсон зарим үйл явдлын тойм
Дэлхийн  дахинд
    - Дэлхийн  нийтэд  байгалийн гамшигт үзэгдэлийн давтамж.., 
    - Оросын туйл судлаачид  Хойд туйлын 4261 м гүн далайн ёроолд...
    - Согтууруулах ундаа   хэрэглэж жолооны ард суухгүй  болох нээ.
    - Mattel  компаний  Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомны  будаг нь эрүүл мэндэд хортой болон бусад мэдээллүүд

Бидний эргэн тойронд
    - Ерөнхийлөгч Бушийн Засгийн газар   цагаачдын асуудлаар
    - Америкийн  хөрөнгийн  зах зээл сүүлийн өдрүүдэд  “давалгаатай” байна.  
     -2008 онд болох Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн сунгаанд    
    - 8 дугаар сарын 10-нд Лос Анжелесийн олон улсын нисэх буудлын гааль,
    - НОМУН ДАЛАЙ   интэрнет номын дэлгүүр ашиглалтад орж байна.
    - Вашингтон ДС-гийн  Монголчуудын холбооныхон
    - Монгол уулчид буюу Калифорн,  Иллиной, Юта мужид амьдардаг хэсэг залуус  нэгдэн
    - Монгол  оронд   Улс төрийн байдал тогтворгүй байгаа бололтой.  болон бусад мэдээллүүд

 

 Дэлхийн  дахинд

Дэлхийн  нийтэд  байгалийн гамшигт үзэгдэлийн давтамж,  учруулж байгаа хор хохирол санаа зовоосон   асуудал   болоод байна.  өнгөрөгч сард Энэтхэг Бангаладеш, Нерал,  Пакистан, Хятадын зарим нутгийг  хамарсан үер усны аюул болж   20 гаруй сая  хүн орон гэргүй болж   хэдэн мянган хүн  үер усны аюулд  амь үрэгдсэн тухай   CNN, ВВС  мэдээлэв.   Засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагууд хамтран ажиллаж үер усны аюулд өртөгсдөд ундны ус, хоол хүнсний яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгааг эх сурвалж  мэдээлж байнa.  Япон,  мөн ОХУ-ын мэдэлд байдаг  Номхон далайн  арал,  Индонезийн Жакарта хотын ойролцоо 5-7,4 баллын хүчтэй  газар хөдлөлт болжээ.  Японд болсон газар хөдлөлтөөр Атомын цахилгаан станцад  эвдрэл гарч  Японы  гол машин үйлдвэрлэгчдын ажил  3 хоног зогссон байна.   8 дугаар сарын  16 нд   Өмнөд  америкийн Перу улсад болсон  7.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас  500 гаруй хүн нас барж  олон хүн  гэмтсэн  тухай  CNN мэдээлэв.

Мөн Европ, Хойд Америк, Азийн зарим нутгаар хэт халуун болж байна.

Оросын туйл судлаачид  Хойд туйлын 4261 м гүн далайн ёроолд  төрийн далбаагаа   байрлуулсан нь   шуугиан тарьж байгааг  ВВС,  АР,(Associated Press)  мэдээллээ.  Хойд туйлын  судалгааны багийн  ахлагч  “Туйлын гүнд төрийн далбаагаа мандуулсан нь  АНУ  саран дээр далбаагаа мандуулсантай  ижил үйл явдал”  гэж мэдэгдэв.  Оросын туйл судлаачид, албаныхан  Арктикийн доогуур  орших  Ломоносовын нуруунд буюу  өөрийн нутаг дэвсгэрийн хэсэг дээрээ  төрийн далбаагаа  байрлуулсан хэмээсэн нь   хойд туйлд хил залгаа нутаг дэвсгэртэй   Канад, Норвеги, АНУ, Дани  зэрэг орнуудын зүгээс маргаан  үүсгэхэд хүрээд байгааг дээрх хэвлэл мэдээллийн агентлаг   мэдээлж,  нэр бүхий орнуудын эрдэмтэд, албаны хүмүүсийн үзэл бодлыг  нийтэлсээр байна.  Энэ үйл явдал   дэлхийн улс орнуудын дунд байгуулсан  далайн эрхийн конвенци зэрэг  НҮБ-ийн гаргасан эрх зүйн актуудыг зөрчиж байгаа  тухай ч  мэдээлж байна.   Үйл явдлын  цаашдын өрнөл   хойд туйлын  байгалийн баялагыг  эзэмших, ашиглах маргаан  болон  өргөжих төлөвтэй.

Ойрхи Дорнодын   цэрэг улс төр, иргэний  эрх зүйн асуудал  “бодлого тодорхойлогч  аваргуудын”  шүдний өвчин  хэвээр байна.  АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга  К.Райс,  Батлан хамгаалахын сайд  Р.Гейтс,  Их Британы Ерөнхий сайд асан  Тони Блэйр  нарын  өндөр албаныхан  ойрхи дорнодод айлчилж  Израйли, Ирак зэрэг  Арабын орны  албаныхантай уулзаж, Израйли, Паластин болон Ирак, Ираний  асуудлаар ярилцав.  Түүнчлэн  Афганстан, Пакистаны ерөнхийлөгч  АНУ-д айлчилж  улс орныхоо  улс төр, нийгэм,  ирээдүйн санаа зовоосон асуудлаар Нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй  ярилцав.

Өмнөд Солонгосын  20 гаруй  иргэнийг  Афганстаны Талибаны хөдөлгөөнийхөн барьцаалж тэдний   хоёрыг нь алж,  үлдсэн хүмүүсийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй   бараг сар болов.   Өмнөд Солонгос, Талибан хөдөлгөөнийхөн хэлэлцээ хийсний үр дүнд   Олон улсын Улаан загалмайн  нийгэмлэгээр дамжуулан 2  эмэгтэйг сулласан ба  сүүлийн үеийн мэдээгээр   тэднийг бүгдийг нь суллах  тохиролцоонд хүрсэн бололтой.

Энэтхэг Улсын түүхэнд   анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчөөр сонгогдов.
     
Согтууруулах ундаа   хэрэглэж жолооны ард суухгүй  болох нээ.  Японы  инженерүүдийн мэдэгдэж байгаагаар  хэрэв нэг аяга пиво уусан байх юм бол  эзнийгээ машин нь “мэдээлэх” бололтой. Тус улсын автомашин үйлдвэрлэгчид  энэ   технологийг туршиж эхлээд байгаа бөгөөд 2015 он гэхэд үйлдвэрлэлд бүрэн  нэвтрүүлэх гэнэ.  Одоогоор Ниссаны шинэ авто машинуудад анхны төхөөрөмж  тавигдаж  байгааг  Ройтерс   мэдээлэв.

Mattel  компаний  Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомны  будаг нь эрүүл мэндэд хортой, хүнд металын хольцтой, чанарын шаардлага хангахгүй  байгаа тухай шуугиан гарч  дэлхий даяар тараасан арван есөн сая гаруй тоглоомыг эргүүлэн татаж  байна.   Энэ явдлаас болж   Хятад дахь  Тоглоомын үйлдвэрийн  захирал   амиа хорлосон гэнэ.  Түүнчлэн  Хятадад  үйлдвэрлэж   АНУ, Латин Америкийн орнуудад    гаргасан  шүдний оо,  муур, нохойн хоол   зэрэг чанарын шаардага хангахгүй байгааг дурдаж Хятадын Гуанжаогоос Ройтерс  дамжуулсан байна.

Бидний эргэн тойронд

Ерөнхийлөгч Бушийн Засгийн газар   цагаачдын асуудлаар  тодорхой арга хэмжээ авах нээ.   8  дугаар сарын 10-нд  Улсын аюулгүй байдлын  сайд Майкл  Чертоф,  Худалдааны сайд  Карлос  Гутиеррез нарын мэдэгдсэнээр хууль бус хүмүүсийг ажилд авсан албан газар, компанид оногдуулах торгуулийг 25 хувиар нэмэгдүүлэх, гадаадаас түр ажилчин авч ажиллуулах журмыг хялбар болгох, хилийн хамгаалалт, хилийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг 26 төрлийн арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ гээд   “хамгийн сайн арга  биш ч  бид   дээрхи арга хэмжээ авахаас  өөр аргагүй” гэсэн байна.

АНУ-ын орон нутгийн хэвлэлүүдийн  мэдээнээс харахад Зочид буудал, рестаронууд  ажилчдаа алдаж бизнесээ  унагахаас айж байгаа тухай  Вашинтоны хэвлэл мэдээлсэн байхад, хөдөө аж ахуйн ид ажлын үеэр энэ арга хэмжээний тухай дуулсан  фермерүүд, тэдний  ажилчид  ихэд санаа зовж  байгааг Сан Францискогоос АР-ийн сурвалжлагч мэдээлжээ. Дурдаж буй эрх зүйн акт  9 дүгээр сараас хэрэгжих бөгөөд баримт бичиггүй  (SSN-нийгмийн даатгалын дугааргүй) ажиллаж байгаа   хүмүүст  бэрхшээл учирч болзошгүй байна.
   
Америкийн  хөрөнгийн  зах зээл сүүлийн өдрүүдэд  “давалгаатай” байна. Үл хөдлөх хөрөнгийн   зах зээлийн уналтаас  үүдэлтэй  энэ  хямрал  Нью-Үоркийн  хөрөнгийн  биржид зарагдаж байгаа хувьцааны индексийг хүчтэй уналтад оруулав.    Харин мэдээллийн технологийн компаниудад арай хөнгөн тусч байгаа аж.     Холбооны нөөцийн сангаас  40 гаруй тэрбум доллар гаргаж  үнэт цаас их хэмжээгээр худалдан авч  байна.    Нэгдсэн Улсын хөрөнгийн зах зээлийн  энэхүү хямрал  дэлхийн бусад   биржүүдийн үнэ ханшид ч нөлөөлж   хөрөнгө оруулагчдыг сандралд оруулж  байгааг   “СNN  money market”  мэдээлжээ.
 
2008 онд болох Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Сенатийн гишүүн Хиллари  Клинтон, Барак Обама  нар  сонгуулийн үйл ажиллагаандаа зориулан  цуглуулсан хөрөнгийн хэмжээ,   нийгмийн тодорхой  асуудлуудаар  олон нийтийн анхаарлыг  өөртөө хандуулж байгаагаараа ялгарч хүчтэй өрсөлдөгчид болохоо  харуулж байна.
    
Сансарын олон дахин ашиглах  Эндеавоир хөлгийг   Флориодагиас амжилттай хөөргөж сансрын тойрог замд оруулав. Энэ хөлгийн багийн   бүрэлдэхүүнд  56 настай багш эмэгтэй  оролцов. Энэ эмэгтэй   сансарт нисэхийн тулд 20 гаруй жил хүлээсэн гэвэл  гайхахгүй биз ээ. Харин  тус хөлөг нисдэгийн явцдаа шатахууны  савны ойролцоо 3 инч буюу  7.6 см  талбайд  гэмтэл гарсан ба түүнийг  хэрхэн засварлах арга ухааныг хайж нислэгийн удирдлага, NASA-нийхан эх дэлхий дээр  нойр хоолгүй ажиллав.  NASA-ийн 170 гаруй инженерүүдийн  гаргасан шийдвэрээр   Сансарын хөлөгт  гарсан гэмтлийг засварлахгүйгээр   эх дэлхийдээ амжилттай   газардуулж чадлаа.  
    
Миннесато мужийн төв Миннеаролис  хотод  Миссирри  гол дээгүүр I-35  хурдны зам өнгөрдөг гүүрийн 100 м хэртэй гол хэсэг  нурж  есөн  хүний амь нас  хохирч, долоон хүн сураггүй  болж,  олон саяын хохирол учирсан  явдал болов. Энэ нь  гадны халдлагаас  шалтгаалаагүй тухай  албаныхан мэдэгдэж байна.  Улсын хэмжээгээр энэ гүүртэй ижил хийцтэй 700 гаруй гүүр байдаг бөгөөд   тэдгээрт  шалгалт, шинжилгээ хийх ажил өрнөж байна.
       
8 дугаар сарын 10-нд Лос Анжелесийн олон улсын нисэх буудлын гааль, улсын аюулгүй  байдлын албаны компютерийн сүлжээнд гэмтэл гарснаас  үйл ажиллагаа нь  саатаж  20,0  гаруй мянган  зорчигчдын  хүлээлт   7-10 цаг  үргэлжилсэн  байна

Юта мужид  нүүрс олборлодог гүнийн уурхайгаас  20 орчим  майлын зайд болсон бага зэргийн  газар хөдлөлтийн улмаас    тус уурхайн гүний цооногт  нуралт гарч  зургаан уурхайчин  уурхайн гүнд орхигдов. Аврах ажил  арав гаруй хоног үргэлжилж олигтой үр дүнд  хүрсэнгүй.   Аврах ажиллагаанд оролцож байсан уурхайн аврагчид  дахин гүний нуралтад дарагдаж  амь үрэгдсэн тул  эрэл хайгуулыг зогсоов.
    

НОМУН ДАЛАЙ   интэрнет номын дэлгүүр ашиглалтад орж байна. Монгол ном соёлоо эрхэмлэдэг  хэн бүхэн  http://us.mongolianbooks.com/, хаягаар  харилцаж  дуртай номоо эх хэл дээрээ уншиж  болох нээ.

Вашингтон ДС-гийн  Монголчуудын холбооныхон  Монгол Улсын Их хурлын гишүүдтэй уулзалт хийж , гадаадад суугаа Монголчуудын тулгамдсан асуудлаар  ярилцсан гэнэ.  

Лос Анжелес хотод Хүүхдийн зохиолч зураачдын  нийгэмлэг хэмээх Олон улсын байгууллагын уулзалт  болж энэ үеэр  Монголын хүүхдийн номыг  тэнд цугларагсдад танилцуулах арга хэмжээ болжээ.

Монгол уулчид буюу Калифорн,  Иллиной, Юта мужид амьдардаг хэсэг залуус  нэгдэн Ютай мужийн  Моунт Тимпаногас хэмээх  4000 метр  өндөр оргилд авиралт хийж,   төрийн далбаагаа мандуулсан тухай  Замдаан сонин мэдээлэв.

Монгол  оронд   Улс төрийн байдал тогтворгүй байгаа бололтой.  М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг Ардчилсан Намаас сонгогдсон  нэр бүхий гишүүдийн шаардлагаар   Монголын парламент хэлэлцсэн ч олонхи нь  огцруулахгүй  гэж  санал өгсөн гэнэ.
Энэ явдалтай зэрэгцэн  УИХ-д МАХН-аас  нэр дэвшин сонгогдсон 13 гишүүн   намынхаа шинэчлэл, Намын дарга ерөнхий сайдын албыг нэг хүн  хаших явдлыг  болиулах зэрэг шаардлага тавьж,  улмаар МАХН-ын бага хурал   хуралдахад хүргэв.   Тус бага хурлаас  Намын их  хурлаа   хуралдуулахаар шийджээ.

УИХ өнгөрөгч  хаврын ажлаа амжуулаагүй тул нэмэлт  цагаар ажиллаж, Ерөнхий сайд өөрийн тэргүүлдэг танхимын  нэр бүхий  гурван сайдаа огцруулах асуудлыг   хөндөөд байгаа гэнэ.

Химийн хорт бодис ашиглан алт олборлосноос  болж Дархан Уул аймгийн  Хонгор,  Баянхонгор аймгийн  төвд  хордлогын улмаас  хүний амь эрсдсэн төдийгүй, Дарханы Хонгорт экологийн сүйрэл нүүрлэж байгаа аж.  Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон   орд газруудыг хэрхэн эзэмших маргаан   хүчтэй өрнөж байна гэж  Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр  бичиж  байна.

Наадмын дараа намар  гэдэг. Байгал  дэлхий энэ жил  хураа хайрласангүй. Ихэнх аймгийн нутаг  гандуу,  ирэх өвөл хаврын хатууг хэрхэн давах тухай  дээр дооргүй санаа зовж  байгаа ч   Их хурд, Говь Шанхийн хурд гээд томоохон наадмууд  үргэлжилэв бололтой.  

Монголын Үндэсний статистикийн албаны мэдээлснээр гүйлгээнд  байгаа бэлэн мөнгө.  иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж өсч харин  гадаад валютын хадгаламж буурсан байна.  
   Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф суурь үнэтэй (2005 он) харьцуулахад 13.4 хувь  өссөн байна.  Монголын гадаад худалдааны тэнцэл  82.8 сая ам.долларын алдагдалтай гарав.     Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл  өнгөрсөн оны мөн vеийнхээс 14.9 хувь буюу 64.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.   Аж vйлдвэрийн   салбар оны эхний 7 сарын байдлаар 1 335.1 тэрбум төгрөгийн бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан мэдээтэй байна.

Бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо өнгөрсөн оны мөн vеийнхээс 2.6 хувь буюу 0.9 мянган хvнээр буурсан байна.    2007 оны эхний 7 сарын байдлаар 30.0 мянган хүүхэд төрж,  төрөлт өнгөрсөн оны мөн vеийнхээс 8.9 хувь буюу 2.4 мян.хvvхдээр нэмэгдсэн байна.      Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр 2007 оны эхний 7 сард 12.4 мянган гэмт хэрэг бvртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 20.6 хувь буюу 2.1 мянган хэргээр өсчээ.

Саяхан баталсан энэ оны төсөвт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төсвийн нийт орлого нэг триллион 687.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт  бүтээгдэхүүний   49.3 хувь, нийт зарлага нэг триллион 830.9 тэрбум буюу ДНБ-ий 53.6 хувийг эзлэх тооцоо гаргажээ. Алдагдал нь харин 143.6 тэрбум буюу ДНБ-ий 4.2 хувьд хүрэх юм байна. Энгийнээр илэрхийлбэл юм худалдаж авах зайлшгүй шаардлага байдаг. Гэтэл 143.6 тэрбум төгрөг дутаад байгаа  тухай    Өнөөдөр сонины дугаарт мэдээлжээ

Бичсэн: bishuu | цаг: 00:58 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 335 удаа уншигдсан.







:-)
 
xaax