Тус сургууль Монгол хүүхэд, багачууддаа Монгол хэл, түүх соёлоо таниулах, Монгол орон, Монголын ёс заншил, үндэсний бахархалыг төлөвшүүлэх, АНУ-д өндөр боловсрол эзэмшихэд нь туслах зорилготой ажээ. Монгол хэл бичгийн цагаан толгой, Монголын түүх уншлагын, дунд сургуулийн сурагчдын ахисан түвшний нэмэлт сургалт гэсэн үндсэн хэсэгтэй эхэлж байна.
Сургалтын хугацаа богино, долоо хоногт нэг удаа хичээллэж байгаа тул аав, ээжүүд, багш сурагчдын хамтын хүчин чармайлтаар таны хүүхэд эх хэлээрээ уншиж бичиж сурна гэдгийг захиж хэлэв.
Ph.D Ц.Эрдэнэбаяр Лос Анжелес орчимд middle, high school-д суралцаж байгаа Монгол хүүхэд багачуудынхаа дунд аман болон бичгийн судалгаанууд явуулсны үндсэн дээр сургалтын чиглэлээ тогтоож байгаагаа дурдаад, Азийн цагаачид үр хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн санаа тавьдаг тухай ярив.
Мөн уулзалт ярилцлагад Калифорниа мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Грэсс Робертс оролцож, талархалын үг хэллээ.
Монгол хэл бичгийн цагаан толгойн сургалтад 7 дээш насны крилл үсэг огт үзэж байгаагүй хүүхэд багачуудыг хамруулах, насны байдлаас нь хамааруулаад 7-12, 13 аас дээш насны гэж ангилж болох, цагаан толгой үзэж дуусаад дараагийн шатны хичээлүүд үргэлжлэх боломжтой, түүх уншлагын сургалтыг сонирхсон хүүхдүүдийн дунд Монголын нууц товчоо, бусад түүхийн баримтуудад тулгуурлан явуулах тухайгаа багш нар тайлбарлав.
“МGL Academy” Монгол сургуулийн үүд хаалга хэн бүхний өмнө нээлттэй, Монгол хүүхэд багачуудад зориулсан сургуулийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаагаараа онцлогтой ба доорхи чиглэлийн хичээл орох гэнэ
Монгол хэлний Цагаан толгой |
Writing/ |
Book Club |
Math |
Science |
Монголын түүх уншлага |
Grammar |
Newsweek |
Algebra 1 |
Biology |
Бусад |
|
Debate |
Geometry |
Chemistry |
|
Vocabulary |
|
Algebra 2 |
Physics |
2 дугаар сарын 3-ны Ням гаригт Цагаан толгойн хичээл орохоос өмнө багш нар, зохион байгуулагчидтай уулзаж хүүхдээ бүртгүүлж болох, дунд сургуулийн ахисан түвшиний сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхдээ 2 дугаар сарын эхний 15 хоногт багтаан бүртгүүлэх боломжтой ажээ.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болохгүй соёл,
Үхтэл орших төрлөх нутаг, салж болшгүй орон” гэдэг.
Үр хүүхдээ эрдэм боловсролтой, сайн хүн болгох юмсан гэж хаа холын энэ орныг зорьж ирсэн. Хэл усыг нь сайн сурч байна гэж урамшаад л ажил амьдралаа залгуулах гэж аав ээжүүд бид ажиллаж байгаа. Гэтэл хүүхдүүд маань дунд сургуулийнхаа хичээлийг бүрэн гүйцэд мэдэж ойлгож байна уу? Та бид хэрхэн анхаардаг билээ? Хүүхэдтэйгээ ажиллах арга барил төлөвшсөн эсэх гээд олон асуултын шийдэл хэрэгтэй.
Холливүүдийн хотод үйл ажиллагаагаа эхэлсэн “МGL Academy” Монгол сургууль та бидний үр хүүхдийн ухаан далайн нэгэн ундрага байж, эрхэм баян эрдэм номын үйл нь өөдрөг болтугай.
О.Энхнасан
Лос Анжелес хот