2007-12-15
Манайхан

       Учиртай уулзалтууд
       2006 оны 1 сарын бороотой нэгэн орой Х.Ширчин, Д.Даваадорж нар хэдэн хүний нэр барьчихсан манай ажил дээр ирж “Монголчуудын Холбоо”-г шинэчлэн байгуулах тухай ярилцав. Давааг эртнээс мэдэхийн хувьд энэ талаар нэлээд нээлттэй ярьж байхад Ширчин цэрвэсэн бишүүрхсэн байдалтай харилцаж байсан ч ашгийн бус байгууллагын үйл ажиллагааны зарчим, бүтэц, дүрэм журам гэж нилээд ярилцсаны дараа нүүр хагарч байваа.
       Холбоо шинэчлэн байгуулахыг дэмжигчид олширч долоо хоног бүрийн Лхагва гаригт цугларан дүрэм журам, бүтэц зохион байгуулалт, холбооны нэр, билэгдэл ямар байх,  ямар ажил  зохиох   гээд л  ярилцаж, зарим уулзалт 20,  30 хүнтэй болдог байв.
      Бидний анхны ажлуудын нэг болох “Товчит Тольт“ сэтгүүлийг гаргаж   холбооны  анхны дүрмийн төслөө  танилцуулав.  4 сарын дараа Лос Анжелес орчмын Монголчуудын “Эвийн чуулган” хэмээх уулзалт хурлыг зохион байгуулж дүрэм журмаа батлуулж, холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгуулж билээ. Энэ уулзалт  хуралд 100 гаруй   хүн оролцсоноос   56-74 хүн санал өгч  сонгуулийн ажиллагаанд оролцсон  байдаг юм.
       Учиртай уулзалтууд ийнхүү   хоёр жил тутмын  эвийн чуулган болон өргөжлөө.


      Холбоо ба Холбооныхон
     Холбооны удирдах зөвлөлд сонгуулахаар 20 гаруй хүнийг эвийн чуулганд танилцуулж   нээлттэй  хэлэлцүүлэн 15 хүн олонхийн санал авч удирдах зөвлөлд сонгогдов. Холбоогоо Калифорни мужид бүртгүүлж “ Los Angeles Mongolian Assocation” гэж дуудуулах  албан ёсны нэртэй ашгийн бус байгууллага болов.
  Холбооны удирдах зөвлөл хяналтын зөвлөлд сонгогдсодын танилцуулгаас харж байхад эх орондоо төрийн  төв, орон нутгийн байгууллага, улс төрийн намууд, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан,  энд  суралцдаг  оюутнууд,  эндхийн  банк санхүү,  үл хөдлөх хөрөнгийн  компаниудад ажилладаг, хувийн жижиг бизнес эрхэлдэг  24-42 насныхан байв.
   Холбооныхоон?  “Та нар тэгээд юу хийж хэнхэглээд байна?”  гэж зарим хүмүүс нилээд  нухацтай асууна. Бид  дүрэмд заасан зорилго чиглэл   үйл ажиллагааны  төлөвлөгөө  хийж хэрэгжүүлсэн  ажлаа  ярьж танилцуулж   өгнөө.  “Өө тийм үү, Ямар сайхан юм бэ” гэж дэмжих нь байх, За даа!? Би л болж байвал барав гэсэн нь байх!? 
   Төлөвлөсөн ажлаа хуваарилж аваад цаг зав гарган зүтгэдэг, цалин авдаггүй ч хийж бүтээж амжуулсанаасаа “Кайф” авч, тэр ч “тийм” сайн болов хэмээн онгирцгоодог, хэн нэгэнд нь өвчин хагацал тохиолдвол дэргэд нь бөөгнөрөөд түших, баяр цэнгэл ирвэл дуулалдаж түрэх нэг цул хамт олон болчихсон байнаа. Зовж зүтгэж хийсэн ажлыг нь хүн үнэлэхгүй, сайн муу хэлэхээр нь дургүйцдэг нэгийгээ  “Сэнгүм”, сэнгүмдэж байгаа юм гэж хэлэх, (Монголын нууц товчоонд гардаг Тоорил хааны хүү нялх Сэнгүм) нөгөө нэг нь “Тэр сэнгүмдээд ирэхгүй байна яах вэ? “ гэж ярьчихаад “сэнгүм” гэдэг чинь ерөөсөө юу гэсэн үг вэ? гэж асууж бөөн инээдэм болох “өвөрмөц хэллэгтэй” болсон.
    Хамт олон бүрдэхэд хүн бүрийн хүчин зүтгэл орсон билээ. Х.Ширчингийн хүмүүсийг өөртөө татаж хүрээлүүлэх чадвар, Д.Даваадоржийн гадаад дотоодын хүмүүстэй тогтоосон харилцаа хэлхээ холбоо, Д.Дашдорж, Х.Золбаяр нарын зохицуулах, зохион байгуулах авьяас, Т.Баясгалан, Д.Тамир, Б.Жавхлан, О.Хатанбаатар, О.Туяа, С.Амарсанаа
, А.Аюурзана, Түвшинбаяр, Мөөгий нарын эрдэм мэдлэг энэ байгууллагын суурь гэж хэлж болох юм. 
     Сэтгэл санаа, эд материалаар тусалж дэмжиж холбооноос зохион байгуулж байгаа ажил  арга хэмжээнд идэвхитэй оролцдог гишүүд  дэмжигчид  Монголчууддаа,  хамтран ажилладаг  түншүүддээ баярлалаа. 
     Холбооны зорилго, дүрэм журамдаа  заасан,   монголчуудынхаа  хүсэн хүлээсэн арга хэмжээ үйл ажиллагааг  явуулахаар  холбооныхон  “овоо ш дээ” гээд дэмжих   хазгайхан гишгэвэл  “болиоч ээ”  гээд  эсэргүүцэх  Монголчуудын  байгууллагатай болсон байна.  Энэ  байгууллагын цөм болсон хэсэг залуусыг холбооныхон гэж овоглодог болжээ.   Ингэж нэрлүүлэх нь нэр төр бас  хариуцлага  гэж ойлгож байгаа.

      Амжуулсан ажил хийгээд бас бус зүйл
    Баяр наадам үзэшлэг, шинэ жил, аав, ээж, хүүхдийн баяр, караоке үдэшлэг, телевизийн шууд нэвтрүүлэг гээд зөндөө зүйл хийвээ.  Ихэнх ажлууд нь уламжлал  болоод   жил бүр явагддаг  боллоо
    Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Лос Анжелес Монгол Наадам - 2006” арга хэмжээг зохион байгуулав. Лос Анжелесийн томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Rancho паркт Монгол гэрээ  барьж, бөх, сур, шагай, дэмбээ, гээд монгол наадам тоглоомын олон төрлийг хамруулан сурталчилснаараа  онцлогтой байв. (www.dayarmongol.com)
     Азийн Соёлын Өвийн наадамд оролцов. “Long Beach” хотноо “Queen Mary” хэмээх мөнхийн зогсоолд зогссон аварга хөлгийн дэргэд Монгол гэрээ барьж монгол болон азийн түүх бэлэг дурсгалын зүйлээ дэлгэж, Монгол охины уран нугаралтын үзүүлбэр үзүүлж Монголоо сурталчиллаа.    Уран нугарагч охин маань өнөөдөр өөрийн үзүүлбэрүүдтэй, тусгай менежертэй болж гар нь ганзаганд хүрч эхэлсэн байна. Энэ бол бидний ажлын үр дүн юм. 
      Лос Анжелес орчимд ажиллаж амьдарч байгаа шилдэг хүмүүсээ шалгаруулж сурталчлан таниулах “Next Step” арга хэмжээг анх удаагаа зохион байгуулав.   (www.dayarmongol.com)   
     Лос Анжелес орчимд оршин суугаа 65 –аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн золгож Алтан гахай жилийн цагаан сараа тэмдэглэв. Монголоос захиж авчруулсан идээ цагааны дээжийг барьж золгосон хүндэтгэлийг хөгшчүүд баяртай хүлээн авна лээ.
      “US Sumo Open -2007” тэмцээнийг Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулалцав. Манай бөхчүүдээр чимсэн, манайхан түрүүлсэн тэмцээн  болж  өнгөрөв. (www.zamdaan.com)
      Манай холбооныхны шууд оролцоотойгоор Монгол Залуус Hollywood-ын кинонд туслах дүр бүтээв. Реклам сурталчилгааны бизнест хөл тавьсан анхны алхмууд хийгдэж байна.
     la_mon_global@yahoo.com This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it    yahoo  сүлжээгээр  дамжуулан  400   гаруй хүмүүст  өөрсдийн үйл ажиллагааны зар  мэдээллийг тогтмол хүргэж байна  Тун удахгүй  өөрийн    сайттай  болно   байх аа 
     Анхны жилийн ажил амжилттай, алдаатайгаа улиран одлоо. 

        “Ирээдүй цаг” дээр ярих…,
      Холбооны удирдах Зөвлөлийн нэгэн хурал дээр “Ирээдүй цаг дээр ярих чинь ихдэж байна” гэж нэг нь хэлэхэд “Мөрөөдөхөд мөнгө хийдэг болоод байна шүү дээ” гэж мөчөөрхөлцөж билээ.
     Манайхан “Монголын соёлын төв”-тэй болох тухай мөрөөдөцгөөв. Зарим нь зураг дизайн нь бөхийн өргөө шиг байвал зүгээр, гэхэд нөгөөх нь за ямар ч байсан яахав. Монгол гэр барьчих зайтай  байх ёстой гэнэ. Зарим нь тэр соёлын төвд чинь Монгол хэл соёлоо тайлбарлан таниулдаг, үр хүүхэд, өвгөд хөгшид өдрөө өнгөрөөчихдөг байх хэрэгтэй гэж ирээд л ярих..,
     Бид мөрөөдлөө төлөвлөгөөндөө тусгасан.
     Манайхны нэг нь “Walt Disney Hall”-д тоглолт үзчихээд морин хуурын чуулгыг энэ танхимд тоглуулахсан. Та нар санаж байна уу? наадмын үеэр Америкчууд ирээд  Жанцанноров  Шаравын аялгуунуудыг хаанахын хөгжмийн зохиолчийн ая вэ гээд асуугаад байсан ш дээ.., Морин хуураас  эгшиглэх тэр аялгууг  энэ том зах зээл дээр нэг дуугаргах юмсан гээд л.   Нөгөө хэсэг нь  Яаж!? Монгол номын сангийн тухай яриад байсан юу болж байгаа вэ? Нөгөө ажилд зуучилдаг  товчоотой  больё  гээд байсан  яагаад зогссон бэ?   гэх мэт    ярьж  санаа тавьцгаана 
     Юутай ч бай эх орноосоо алс хүний нутагт хөлөө олох гэж зүтгэж буй Монголчуудынхаа нийтлэг эрх ашгийг илэрхийлэхийн тулд, соёл урлаг, түүхээ үнэн зөв таниулах, үндэсний бахархалтайгаа байхын тулд алс зорилготой ажиллах  учиртай. 
    
   Д. Бишүүгарам.,  Лос Анжелес хот

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 430 удаа уншигдсан.