2008-01-01
Лос Анжелесийн “2007 ОНЫ ШИЛДЭГҮҮД”

Өнгөрсөн жилээс эхлэн амжилттай ажиллаж, сурч, амьдрал ахуйгаа төвхнүүлж  байгаа хүмүүстээ урам  нэмэх,  тэдний ажил үйлсийг  олон нийтэд таниулах зорилгоор   Оны шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлал  Лос Анжелес орчимд ажиллаж амьдарч  байгаа Монголчуудын дунд  тогтоод  байгаа  билээ.

 

   2007 оны  шилдэгүүдээ  шалгаруулах  NEXT  STEP”  шинэ жилийн   баяр  2007 оны  12 дугаар сарын 30-ны   үдэш  болж өнгөрлөө. 

  

  Шилдэгүүдийг тодруулахдаа  Лос Анжелесийн Монголчуудын хоорондоо харилцдаг yahoo group-үүд,  www.lamongols.com   website-аар   зар түгээн олон нийтээс нээлттэй санал авч Шилдэг  оюутан,  Шилдэг тамирчин, Шилдэг  бизнес эрхлэгч,  Шилдэг менежер-мэргэжилтэн гэсэн  төрөлд нэгтгэн   улмаар  ЛАМХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн  шийдвэрлэсэн  гэнэ. 

 

  Шилдэг оюутны номинацид  Лос Анжелесийн  Santa Monika  коллежийн оюутан Вандандоржийн Тулгат,  Ирвайн хот дахь University California-ийн оюутан Батжаргалын Солонгоо,  Fierst  college-ийн оюутөн   Алтанхуягийн  Батаа,   CIU   оюутан Ганболдын   Нандин,  DVRy   University-ийн оюутан О.Энхбат,    Батхуяг    нарын нэр дэвшжээ.

  Хөгжмийн  hip hop  урсгалд Монгол хөг эгшиг нэмж,   Англи  хэлээр шүлгийг нь  бичиж,  ая аялгууг зохиосон дууг нь сонсдог өөрийн гэсэн  дэмжигчидтэй болж анхны CD-гээ гаргасан,  Ахлах сургуульдаа болон коллежидоо сурлага, авъяасаараа  тэргүүлж  байгаа, Лос Анжелесийн Монголчуудын дунд зохион явуулдаг арга хэмжээнүүдэд өөрийн авъяас билгийг  үзүүлж идэвхийлэн  оролцож  байгааг  нь  үнэлж   Вандандоржийн Тулгатыг  2007 оны шилдэг оюутнаар нэрэлжээ.

 

  Шилдэг тамирчны номинацид  Аймгийн заан Алагдаагийн Эрдэнэ-Билэг Үндэсний бөх, сумо бөхийн амжилтаараа,  Өлзийбаярын Мөнхжаргал  мөн  Сумо, Үндэсний  бөхийн амжилтаараа,  Алтанхуягийн Батаа  Волейболын амжилтаараа, Уламбаярын Бямбажав сумо бөхийн амжилтаараа, Чулууны Отгонбаатар  ширээний теннисний амжилтаараа, Отгонбаатарын Хатанбаатар ширээний теннисний амжилтаараа Мягмаржав ахлагчтай  Лос Анжелесийн  сагсны   баг  сагсан бөмбөгийн амжилтаараа  тус тус нэр дэвшсэн  байна. 

    Лос Анжелес хотноо зохион явуулдаг Монгол Улс тунхагласан өдрийн  нэрэмжит Сагсан бөмбөгийн нээлттэй  тэмцээнд жил дараалан түрүүлсэн,  Вашингтон ДС хотноо зохиогдсон Америкийн Монголчуудын  сагсан   бөмбөгийн тэмцээнд  дэд байр эзэлсэн, багийн эв нэгдэл, уялдаа холбоотой тоглож сагсан бөмбөгийн спортын ур, чадварыг үзүүлэн энэ спортыг Лос Анжелесийн Монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж сагсан бөмбөгийн   XMG”   багийг шилдэг хэмээн тодруулжээ.

 

  Шилдэг  Бизнес эрхлэгчийн номинацид    Mongol town   company-ийн  Батмөнхийн Хас-Эрдэнэ, Asuult.net, Mongolduu.com  Web site-ийг эрхлэгч    Хүрэлбаатарын Хундага, John’s  auto supply-ийн Галсансанжаагийн  Батжаргал,   Галсансанжаагийн  Батболд,  A&B  auto service-ийн  Цэрэндоржийн  Ганбат,       “US Mon  cargo”-ийн  Ганцоож,   Утасны карт, Саргоны   үйлчилгээгээр Шагдарсүрэнгийн  Отгонбаатар   нарын  нэр дэвшжээ.  

     Япон үндэсний  Sushi-ний арга, технологийг чадамгай  эзэмшиж, Sushi  рестораны  бизнес  нээж, энэ чиглэлийн бизнесийн орчинд Монголчууд амжилттай ажиллах бодит жишээг үзүүлэн бизнесээ тогтвортой  эрхлэн явуулж  байгаа  хичээл зүтгэлийг нь үнэлж Sushi express-ийн    Чулуунбаатар Баярмөнх-ийг   2007 оны Шилдэг бизнес эрхлэгчээр тодруулжээ.

 

   Шилдэг  менежер-мэргэжилтний номинацид   Walt Disney Hall”   театрийн  ня-бо    Б.Янжинлхам,   LAX International Airport-ийн ажилтан Бямбадоржийн Хандсүрэн,  Калифорни мужийн мэргэшсэн нягтлан бодогч  Батсүхийн Жавхлан,   Компъютерийн   сүлжээний  админстратер  Хүрэлбаатарын  Хундага,    Боловсрол судлалын эрдэмтэн,  PhD Цэвээнравдангийн  Эрдэнэбаяр,  Century 21 үл хөдлөх  хөрөнгийн realtor Мижиддоржийн Баясаа, Батламжлагдсан    инженер Отгонбаатар,    Мэдээллийн технологийн инженер, Программист  Инжнааш, Хийл хөгжмийн багш   Отгонжаргал,  Chevron  company-ний инженер  Мөнхболд,   Бүжгийн  багш,   Соёлын тэргүүний ажилтан Дуламсүрэн  нарын нэр дэвшсэн   байна.

    АНУ-ын  банк санхүү, Аудитын болон  ашгийн бус  байгууллагуудад нягтлан бодогч, аудитор, санхүүгийн менежерийн түвшинд амжилттай ажиллаж Монгол хүний мэргэжлийн ур чадварыг харуулж байгаа,  Монголчууддаа бизнес эрхлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, татвараа тооцох, бизнесийн шинэ орчноо бүрдүүлэхэд  мэргэжлийн болон хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа  үзүүлж байгааг  нь  үнэлж  Калифорни мужийн мэргэшсэн нягтлан бодогч(CPA), Санхүүгийн менежер  Батсүхийн Жавхланг   2007 оны  шилдэг  менежер-мэргэжилтнээр шалгаруулжээ.

 

   Мөн  Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Хүндэт шагналын эздээр;

 

   Дээрхийн гэгээнтэн Далай ламын АНУ-ын Санфранциско, Пасадина, Блүүмингтон хотуудад  айлдсан “Шүтэн барилдахуйн магтаал”, “Бодь сэтгэлийн магтаал”, “Бодь мөрийн зул” зэрэг  сургааль, номлолыг өөрийн мэдлэг, эрдмийг ашиглан Англи, Түвд хэлнээс чадварлаг хөрвүүлэн сүсэгтэн олонд тайлбарласан, хүмүүний өөрийгөө танин удирдахуйн ухаан, уламжлалт шашны сургаалийн утга учир, зан үйлийг таниулах  буяны  тусыг  Монголчууддаа хүргэж  байгаа  ламтан  Сайнхүүгийн Даваапүрэв,

 

    Боловсролын болон бизнесийн  салбарт амжилттай  ажиллаж  үр хүүхдүүдээ АНУ-д өндөр нэр хүнд бүхий  сургуульд суралцаж, боловсрол  эзэмших нөхцөл бололцоог хангасан, харь нутаг, шинэ  орчинд  хурдан дасч, амьдрал ахуйгаа зохицуулан авч явах талаар Лос Анжелесийн Монголчуудаа үлгэр дууриал болж байгаа  Галсансанжаагийн Батжаргал-Цэвээнравдангийн Эрдэнэбаярын гэр бүл  тус тус тодорлоо.  

Бичсэн: bishuu | цаг: 14:50 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 613 удаа уншигдсан.







:-)
 
xaax