2010-08-18
Төрийн Аудитын байгууллагын ойд... (нэгдүгээр хэсэг)

    Манай орон ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж  улс төр,нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд  эрчимтэй өөрчлөлт  гарсны адил Төрийн хянан шалгах байгууллага  хууль эрх зүйн шинэ орчинд  байгуулагдан  ажиллан 15 жил болж байна.  

     Энэ ойн босгон дээр  төрийн хяналт шалгалтын байгууллагын үүх түүх, Хяналт шалгалтын талаарх үзэл санаа, ойлголт, төрийн хяналтын шалгалтын байгууллагын үйл ажиллагааны  онцлогийн талаар  тэмдэглэн хүргэхийг зорив оо.

    ТовчхООн ойлголцохуй...

      Та хяналт шалгалт гэхээр хамгийн түрүүн юун тухай боддог бэ?  Бид өдөр тутамдаа  тодорхой хяналтыг  хэрэгжүүлж, түүнд өртөж байдгаа тэр бүр мэддэггүй.   Хүмүүс  үйл ажиллагаагаа  өөрсдөө хариуцан, үйлдлийнхээ зөв зохистой байдлыг үнэлүүлэн нийгмийн харилцаанд оролцдог. Түүнчлэн улс төр, бизнес, техник  технологи, ахуй амьдралын  бүхий  л харилцаа тогтсон горим журмын дагуу харилцан хяналттай  байдаг.

 

    Хяналтын талаархи үзэл санаа   төр эрхийн сэтгэгчдийн бүтээл  төдийгүй эдийн засаг, менежментийн  талаархи үзэл сургаальд  тусгалаа олжээ. Хяналт нь хүрээлэн  байгаа нийгэм, улс төр,байгаль, техник, технологи гэх мэт орчны нөлөөлөл, тэдгээрийн зохицуулалт, эрх үүргийн хуваарь, олз ашиг, үрлэг зарлага гэх мэт  бүхий л үйлдэлд  болгоомжтой хандах, ажиглах, магадлах,  шалгах хэлбэрээр илэрдэг тухайн үйл ажиллагаанд нөлөөлөх  арга, удирдахуйн үндсэн элементийн нэг. Энэ нь зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ, хууль дүрэмд  тусгалаа олдог.

 

  Хяналтын тухай ерөнхий ойлголтоос Төрийн хяналт ялгаж үзэхүл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хуваарилалтын дагуу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудад олгогдсон эрх, үүргийн хүрээ, үйл ажиллагаанд  илэрлээ  олж,  хууль тогтоомж  хэрхэн хэрэгжиж байгаагийн баталгаа болдог.  

 

    Судлаачдын бүтээлээс харахад хяналтын хэрэгжүүлж байгаа тогтолцооны байдлаар нь хууль  тогтоох байгууллагын хяналт, засгийн газрийн байгууллагын, шүүх эрх мэдлийн байгууллагын, захиргааны, мэргэжлийн байгууллагуудын хяналт гэж, хяналтын хүрээ, орчноос хамаарч  төрийн байгууллагын дотоодын болон гадны хяналт,  дагнасан ба давхар  хяналт,  үр дүн, үр ашгийн хяналт  гэх мэт ялгамжтай байдаг. Хяналтын арга хэлбэрээс нь хамаарч  шинжилгээ-монитронг болон шалган магадлах, шалган байцаалт,  хяналт тавьж буй хугацаанаасаа хамаарч үйл ажиллагааны төлөвлөлтийн, явцын, гүйцэтгэл, үр дүнгийн гэсэн ялгамжтай  байдаг.  Ингэж  ангилж  үзэх төрийн хяналт шалгалтын  мөн чанарыг  илүү тодруулах буй заа. 

 

    Төрийн хяналт шалгалтын зорилго нь байгууллагын үйл ажиллагааны  байгаа байдлыг тогтоох, үйл ажиллагааны байх ёстой зорилтот түвшинг тодорхойлох,  байгаа түвшин болон  зорилтот түвшинг хооронд нь харьцуулах,  илүү сайжруулах, сахилгажуулах, зөвлөх, туслах зэргээр нөлөөлөхөд чиглэдэг.

 

   Улс орон бүрт төрийн үйл ажиллагааны  орлого, зардлын зүй зохистой байдал, төрийн байгууллага албан тушаалтны сахилга хариуцлагын байдлыг хянан магадлах, татвар төлөгчдын мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэх талаар  шалгаж төрийн эрх барих дээд байгууллагадаа туслах, зөвлөх эрх үүрэгтэй хяналтын дээд байгууллага байдаг. Жишээ нь: ОХУ-ын Тооцооны танхим, (Accounts Chamber of the Russian Federation)   АНУ-ын Холбооны Бүртгэл, Тооцооны  газар (The U.S. Government Accountability Office)    Хятадын Үндэсний аудитын газар (National Audit Office of the People's Republic of China), Англид Үндэсний аудитын газар,( National Audit Office) ...гэх мэт.

 

    Монгол Улсын Төрийн Аудитын тухай хуульд “Үндэсний Аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага...” гэж  тодорхойлсон.

  

   Төрийн аудитын  төв орон нутгийн байгууллагууд нь төсвөөс санхүүждэг, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг,  зээл, тусламж, хандивын ашиглалт, зарцуулалт, үр дүн,  улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр дүнд гүйцэтгэлийн аудит хийх,  Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийх, төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж Улсын Их Хурал орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулах эрх үүрэгтэй ажиллаж байна.

Бичсэн: bishuu | цаг: 14:20 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 617 удаа уншигдсан.







:-)
 
xaax