2011-03-07
Лос Анжелесийн Тэмдэглэл 7: Олон Хэлийн Хүмүүсийн Орон гэрт
   Энэ дэлхийн  зүг бүрээс Лос Анжелесийг зорин ирэгсдийн хүсэл, мөрөөдөл,  гуниг цөхрөл,  шорвог хөлс,   аз жаргалтай амьдралын  төлөө өгсөн халуун амиар  түүх бичигдсэн байна.  Олдсон зоос бүрийн үнэ цэнэ, баяжсан, хөлжсөн бахархал,   эд баялагын төлөөх элдэв аргат тэмцэл, алаан тулаан, бүтээн байгуулсан  гайхамшиг, бас өгөөмөр сэтгэл хотын  хана унь, багана тулгуур болжээ.  Өөр өөрийн үнэлэмж,  үзэл бодол, итгэл бишрэл, ёс заншилтэй зүс бүрийн хүмүүсийг дээвэрлэх орон гэр  “Лос Анжелес”ынханы  өнөөгийн байдлаас өгүүлэн дүгнэж,  тэмдэглэлээ цэглэе.
 
  Эзгүй  газарт  ирэгсэд   Испаний Калифор...
2011-03-06
Лос Анжелесийн Тэмдэглэл 6: Луус, тэмээ, уурын тэрэгтэй “Цагаачдын хөдөлгөөн”
Өнгө бүрийн хүмүүс цугларсан  Лос Анжелес  хэмээх жижиг сууринд  Америк  маягийн хувийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, хөрөнгө   капитал чамгүй урт  зам туулан 1800 оны сүүлийн  хагаст дөтлөн иржээ.
    Юун түрүүн  Испани, Мехсик гаралтай газрын эзэд, малчид-Ранчерүүд Индианчуудаас  колончлолын  аргаар авсан  асар баялаг газраа  Янкүүдэд амархан тавиад өгөхийг хүсээгүйн дээр Испаний колониос энэ нутгийн Индианчуудад  тарьж суулгасан шашин суртал,  ахуй соёлын үр  хөврөлийг үр үндсээр нь тасалчих боломж  үгүй байв.  1840-өөд оны сүүлээр  ирж байсан  нэгэн худалдаачин  “Морины хамар, шилбэнээс хазаж ...
2010-12-18
Лос Анжелесийн Тэмдэглэл 5. Нутгийн Индианчуудын Нулимс

   Испани, Мехсик, Америкчуудыг ирэхээс өмнө  “Лос Анжелес” нутгийн эзэд Тонг-ва(Габрилено), Чумаш, Юман зэрэг овгийн уугуул  Индиан хүмүүс байж. 

   Бидний хувьд  уугуул хүмүүсийг “Индианчууд” гэж дуудан  хууч яриагаа өрнүүлэх нь онох буй заа.  Учир хэмээвэл алдарт аялагч Колумб  тэртээ 1492 онд Атлантын далайн Багамын аралд анхлан ирж, уг газраа  “India”   буюу Энэтхэг,  нутгийнхныг “Индиос”  буюу Энэтхэгүүд хэмээн ташаарч мэдээлснээс  улбаалан шинэ тивийн уугуул хүмүүсийг “Индианчууд”  гэж үүх түүх, ном зохиол, кино дэлгэцэнд үлдээж  нийт даяар мэдэх болсон юм.

      Энэ нутгийн И...

2010-12-04
Лос Анжелесийн Тэмдэглэл 4 Янкуудын явдал

Зарим баримтаас харахад 1800-гаад оны үеэс Америкчууд Испаний эзэмшлийн  Калифорни нутагт худалдаа арилжаа, шашин мөргөлийн журмаар зорчиж эхэлжээ.  Тухайлбал  1803 онд  Лелиа Вөрдийн худалдааны онгоц албан ёсоор одоогийн Сан Федрод ирсэн   байна.

    1818 онд  Жозеп Чампмэн гэгч санваартан   Лос Анжелест ирсэн  ч хил зөрчсөн хэргээр  шоронд хоригджээ.  Тэр морин тэрэг сэлбэх, төмрийн дарх хийх,  байшин барилга засварлах ур дүйтэйнхээ ачаар  шоронгоос суллагдаж тэр үеийн Лос Анжелес суурингийн төв талбай дахь байшин барилгыг засах, сүмийн барилгыг  өргөжүүлэх ажлыг  голлон хийжээ.

  Ж...

2010-11-27
Лос Анжелесийн Тэмдэглэл 3 Морьтон Ранчерүүдийн нутаг

    Лос Анжелес 1700 оны сүүлээс 1800 оны дунд хүртэл энгийн хөдөөх амьдралтай Морьтон  Ранчерүүд, (Cowboy)  нарын нийгэм, соёл, худалдаа арилжааны төв байв.

   Лос Анжелес эргэн тойрон Вентурагийн хөтлөөс  зүүн тийш Сан Фернардинагийн уулс хүртэл 120 гаруй милл,  Сан Габрилийн даваанаас Өмнө зүгт  Лагунагийн толгод хүртэл 130 гаруй милл үргэлжлэх  далайн эрэг дагасан уулсын дундах тал хөндий,  голын бэлчир,  мөнхийн зун шиг цаг агаарын нэн таатай энэ нутаг нэгэн үе Ранчерүүдийн малын бэлчээр, хувийн эдлэн байжээ.  Тэр газрын эзэд, малчид-“Ранчерүүдийг дэлхий дээрх моринд хамгийн эрэмг...

2010-11-20
Лос Анжелесийн Тэмдэглэл-2 Утаат тохойн тоост суурин

“Утаат тохой”  хэмээн Испани ахмад Себстиан Визкайногийн оноож нэрлэсэн  нутагт  боссон их хот Лос Анжелесийн түүхийн эхлэл ч  эгээ л  ламтан Жаниферо Серра, цэргийн зүтгэлтэн Гаспар Портола нарын нэртэй шууд холбогддог.  Тэд   1769 онд энэ нутагт анхлан хөл тавьсан ба одоогийн Лос Анжелес голд “Поркиүнкүла” хэмээн нэр оноож  тохойд нь ургасан “зэрлэг сарнайн бутас,  усан үзмийн  цэцэрлэгийг  хэдэн хөл бөмбөгийн талбайтай  тэнцэхүйц юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Мөн нутгийн уугуул хүмүүстэй  уулзахад “Индианчууд сагс үр буудай, хясааны ясаар хийсэн сав өгсөн бол Испаничууд тамхи, шилэн сав...

2010-11-11
Лос Анжелесийн Тэмдэглэл-1 Холын Испаний нүүдэл, суудал

Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн  34° /118° солбилцол орчим, бидний суугаа  Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ.  

    Тэдний ажин түжин амьдарч ирсэн  өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин  дурлагсад  дэлхийн  нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа  Монталбагийн 1510 онд  хэвлүүлсэн  Las Sergas de Esplandian”   романд Индиан нутгийн баруун  талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичснээс улбаалан “Калифорни”  нэрийг  Миуоки, Юокүт, Танг-на(Габрилено), Чумаш   зэрэг 40 гаруй овгийн уугуул  Америкчуудын эн...

2010-08-18
Заргач хийгээд тасаг, хэлтэс, яам, комисс, хороо, газар болбоос... (хоёрдугаар хэсэг)

Монголын төр ёсны  хөгжлийг дагалдан хууль цаазыг чандлан сахиулах, хянан магадлах үүрэгтэй алба үүсч  онцгойлон эрх олгогдсон түшээд томилогдон ажиллаж байсан.  Тухайлбал: Монголын нууц товчооны 202 дахь хэсэгт тэмдэглэснээр  Чингис хаан Улсын Дээд Заргачаар Шигихутугийг томилж  үх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, .., яллах ёстойг яллаж бай", "улсын өмчийг хувааж,  заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй"  хэмээн зарлиг буулгаса...

2010-08-18
Төрийн Аудитын байгууллагын ойд... (нэгдүгээр хэсэг)

    Манай орон ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж  улс төр,нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд  эрчимтэй өөрчлөлт  гарсны адил Төрийн хянан шалгах байгууллага  хууль эрх зүйн шинэ орчинд  байгуулагдан  ажиллан 15 жил болж байна.  

     Энэ ойн босгон дээр  төрийн хяналт шалгалтын байгууллагын үүх түүх, Хяналт шалгалтын талаарх үзэл санаа, ойлголт, төрийн хяналтын шалгалтын байгууллагын үйл ажиллагааны  онцлогийн талаар  тэмдэглэн хүргэхийг зорив оо.

    ТовчхООн ойлголцохуй...

      Та хяналт шалгалт гэхээр хамгийн түрүүн юун тухай боддог бэ?  Бид өдөр тутамдаа  тодорхой хяналты...

2009-04-06
Номинжин
2009-01-15
Чиний, Миний, Тусгаар Улсын маань Бэлгэдэл